Миний blog-т тавтай морил

2010-10-26

Шилдэг вэб хөтөч Firefox

Firefox -ийг яагаад сонгох ёстой гэж!

Энэхүү вэб хөтөчийг ашигласнаар та вэб гэгч агуу ертөнцөөс илүү ихийг мэдэрч мөн интернэтэд өнгөрүүлж буй цагаа илүү үр бүтээлтэйгээр өнгөрүүлэхэд маш их ахиц гарна. Мэдээж маш олон хэрэгцээтэй Add-On хэмээх өргөтгөлийн тусламжтайгаар шүү дээ.

Firefox-оо нэг удаа нээгээд түүн дээрээ олон цонхтой ажиллах

Бид олон цонхыг тааб байдлаар нээж үзэх хичнээн сайхныг алхам тутамда мэдэрч байдаг. Тэгвэл үүнийг Firefox маань өөртөө стандарт болгож агуулдаг. Мөн үүнээс нь ч илүү болох тааб харагчийг өргөтгөл болгон суулгаж болно. Бүх тааб  өөрийн гэсэн хаах товчтой бөгөөд  хэрэв санамсаргүй нэг таабыг хаачихвал маш амарханаар буцааж нээж болдог. Миний ашигладаг Tab Mix Plus-ийн хувьд бол хаагдсан цонроо сэргээхийн тулд таабын хоосон зайн дээр хулганыхаа дунд товчийг дараад л болоо. Мөн санамсаргүй байдлаар Firefox хаагдсан тохиолдолд дахин нээхэд урдаас чинь та өмнө нь хэрэглэж байсан таабуудаа нээх үү гэж асуудаг. Энэ нь зарим тохиолдолд маш хэрэгтэй байдаг.

Дүрмийн алдаа шалгагч

Хэрэв та гадаад хэлээр онлайн имэйл болон блог гэх мэт зүйлс бичдэг бол буруу бичинэ гэж санаа зоволтгүй. Учир нь алдаа шалгагч өргөтгөлийг суулгаснаар таны гаргасан алдааг доор нь мэдэгдэх болно.

Хайлтын туслагч

Гүүгл болон Яахүү дээр таныг хайх гэсэн зүйлээ бичиж эхэлмэгц чинь цаанаас автоматаар тохирсон үгүүдийг санал болгоно. Та түүн дундаас өөрийнхөө хэрэгтэйг сонгох л үлдэнэ.

Вэб фийдс (RSS)

Та сүүлийн үед хэн нэгний блог эсвэл зарим дуртай мэдээллийн сайт шинэчлэгдсэн эсэхийг мэдэх гэж заавал тэдгээр лүү орж үзэх хэрэггүй болсон. Зүгээр л вэб хөтөчийнхөө вэб фийдст дуртай вэбүүдийнхээ RSS -ийг өгөөд л болоо.

Хамгийн чухал зүйлсийн нэг: Popup-Blocker

Танд интернэтээр аялж явахад чинь рекламны шинэ цонхнууд нээгдээд ядаргаатай байвал үүнийг Popup-Blocker-ын тусламжтайгаар маш амархан зогсоож болдог


. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

Энэ блог нь барилгын дотор монтаж,тоног төхөөрөмжийн гээд цахилгааны холбогдолтой багаж хэрэгсэл мэдээ мэдээлийг та бүхэнд өгөх болно оо.
Мөн та бусдад хэрэгцээт мэдээллийг түгээхийг хүсвэл мэдээллээ үлдээх боломжтой.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 10 » Нийт: 10
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax