Миний blog-т тавтай морил

2010-11-07

Monhchuluunii bie daalt

Ангилал: Хичээл
Мессенжер ашиглах
        Интернэт бий болсноор хүмүүс цаг хугацаа, орон зайг үл хамааран бие биентэйгээ харилцах боломжтой болжээ. Текстээр, дуу хоолойгоороо, видео дүрсээр гээд харилцааны бүхий л хэлбэрийг багтааж чадсан, хялбар хэрэглээ бүхий хамгийн, хамгийн гэж хэлж болох чухал харилцааны хэрэгсэл бол Мессенжер юм.

        Мессенжерийн бас нэг давуу тал нь Та текстээрх харилцан яриагаа хүссэн хугацаагаараа хадгалж, архивлан үлдээж болдог.

       Мессенжер нь зөвхөн харилцааны нэг хэлбэр болоод зогсохгүй файл дамжуулах, зургаа илгээх, онлайн хурал зохион байгуулах, э-шуудан илгээх, сэтгэл хөдлөлөө өвөрмөцөөр илэрхийлэх, зугаацах гээд олон үйлчилгээг нэгэн дор бүрдүүлж чаджээ. Түүнчлэн мессенжерийн цонхноос та интернэтийн томоохон сайтуудаас хайлт хийж, мэдээ уншиж, зар сурталчилгаа үзэж болдогийг энд дурьдах хэрэгтэй болов уу.
     Интернэтийн хэрэглэгчдийн хамгийн нийтлэг хэрэглээ болсон Мессенжерийг Монголд АНХ УДАА хөгжүүллээ. GoGo Мессенжер нь Монгол тэмүүлэлтэй хүн Таны бахархлыг төрүүлж, интернэтийн ертөнц дэх эрх чөлөөг мэдрүүлэх болно гэдэгт бид итгэж байна.

     GoGo Мессенжерийн үйлчилгээний тайлбар, нөхцөлүүд нь Монгол хэл дээр хийгдсэн тул хэрэглэхэд хялбар. Мөн сэтгэл хөдлөлөө илэрхийлэх дүрс зургууд нь Монгол төрх, Монгол хэлийг агуулсан тул илүү дотно хэрэглээг бий болгох биз ээ.

     GoGo Мессенжер нь Таны тогтсон бусад хэрэглээг өөрчлөхгүй. Та GoGo Мессенжерт элссэнээр Yahoo, Google, MSN мессенжерийн эрхээрээ ч давхар холбогдох боломжтой.
     GoGo Мессенжерийг ашигласнаар Та нэн хэрэгцээтэй мэдээ мэдээллийг шууд хүлээн авах боломжтой. Өөрөөр хэлбэл Таны мессенжерийн цонхонд тухайн өдрийн цаг агаарын мэдээ, ордын зурхай, өдрийн өнгийг харж болох ба GoGo.mn дэх шинэ мэдээ мэдээллээс ч Таныг хоцроохгүй.
     GoGo Мессенжерийг Та интернэтийн сүлжээ орсон бүхий л газраас ашиглах боломжтой. GoGo Мессенжерийг Та өөрийн ашигладаг бүхий л компьютерт суулгаж болох бөгөөд Microsoft Windows-ийн бүх орчинд ажиллана.


. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

Энэ блог нь барилгын дотор монтаж,тоног төхөөрөмжийн гээд цахилгааны холбогдолтой багаж хэрэгсэл мэдээ мэдээлийг та бүхэнд өгөх болно оо.
Мөн та бусдад хэрэгцээт мэдээллийг түгээхийг хүсвэл мэдээллээ үлдээх боломжтой.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 2 » Нийт: 10
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax